Холбоо
Гишүүд
Хөтөлбөр
Ранк
Профайл
“Ондо” флай загасчлалын баг нь 2020 онд байгуулагдаж Монгол улсын флай загаслалын тэмцээнд тогтмол оролцож буй шинэ залуу баг билээ. Бид Монгол улсад төдийгүй олон улсын флай загасчлалын спорт төрөлд олон улсын чанартай тэмцээн уралдаанд оролцох алсын зорилттой Америк болон Монгол улсын тамирчин гишүүдээс бүрдсэн юм. Бид спорт загасчлалыг хөгжүүлэх үйлсэд хүчин зүтгэж буй хүрээнд дотоодын болон АНУ-с ивээн тэтгэгч байгууллага татан оролцуулах хүсэл зорилго агуулсан. “Ондо” баг нь байгаль орчин цэнгэг усны нөөцийг хайрлан хамгаалахыг эрхэмлэгч, зөв зохистой хүнлэг энэрэнгүй флай загасчлалын спортыг олон нийтэд сурталчлан таниулах үйлсийг эрхэмлэх уриатай.